Дүрэм ба нөхцөл
Worthy.MN-д оролцохоосоо өмнө уншсан байна гэж тооцно
📜 Оролцох ерөнхий дүрэм
- Хэрэглэгч бүртгэлтэй, баталгаажсан данстай байх ёстой.
- Дуудлага худалдаанд оролцохын тулд кредит-ийг QPay эсвэл банкны шилжүүлгээр худалдаж авна. 1 кредит = 1 🪙.
- Bid хийх үед санал болгосон үнийн дүн шууд барьцаалагдана (escrow).
- Бусад хэрэглэгч таныг давсан тохиолдолд барьцаа автоматаар буцаагдана.
- Дуудлага дуусахад хамгийн өндөр санал болгогч ялагч болж, барьцаа нь барааны үнэ болж бичигдэнэ.
- Барааг хүлээж авахын тулд 7 хоногийн дотор зохион байгуулагчтай холбогдоно.
⚙️ Bid хийх дүрэм
- Шинэ санал нь өмнөхөөс 5 кредит-ээс багагүй өндөр байна.
- Дуудлагын сүүлийн 60 секундэд bid хийгдвэл хугацаа автоматаар +30 секунд сунгагдана (sniping-аас сэргийлнэ).
- Bid хийсний дараа цуцлах боломжгүй.
- Танай интернет холболт тасрахад серверт хүлээгдэж байсан bid амжилттай хүлээн авагдсан байж болзошгүй — wallet хуудаснаас баталгаажуулна уу.
🚫 Хориотой үйлдэл
- Олон данс ашиглан өөрийн дуудлагыг өсгөх (shill bidding).
- Bot, automated script, browser extension ашиглан дуудлага хийх.
- Системийн API-г DDoS, spam хийх зорилгоор ашиглах.
- Бусад хэрэглэгчийг доромжлох, заналхийлэх.
Зөрчил гаргасан хэрэглэгчийн данс түр зогсоох эсвэл бүрмөсөн хаах арга хэмжээ авах эрхтэй.
Асуултан дээр support@worthy.mn-руу холбогдоорой